Нууц мэдээллийн уурхай

“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно

Нийтэлсэн: 2019-11-19 05:20:04

 

Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1000-1600 цагийн хооронд МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын сургалт, судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж, “AHR клуб” ТББ-ын тэргүүн Ш.Баярмагнай, “Тамишээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Өлзиймаа, “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн хүний нөөцийн газрын дарга Б.Ононтуул нар мэдээлэл хийлээ.

Өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ, Карьер хөгжлийн төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, бичил бизнес эрхлэгч иргэд оролцох бөгөөд, ажил хайгч иргэд, оюутан залуучууд, төгсөгчдөд үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх юм.

Үйл ажиллагааны хүрээнд иргэд дараах үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Үүнд:

  • Ажил хайгч иргэд, оюутан залуучууд тохирох байнгын болон цагийн, түр ажлын байранд зуучлуулах
  • Хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө авах, хувь хүний онцлог, зан чанар, сэтгэл зүйн тест оношилгоо хийлгэх
  • Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх
  • Бичил бизнес эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • 30 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагатай нэг дор уулзаж, анхан шатны ажлын ярилцлагад орох

 

Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог аж.

Арга хэмжээнд хамрагдах ажил олгогчид нь ажил хайгч иргэд, оюутан залуучуудаас гадна  мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдөөс шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр хангагдах боломжтой.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших