Нууц мэдээллийн уурхай

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ

Нийтэлсэн: 2019-11-18 00:58:46

 

Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”–ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.

Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551 га газарт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан 565.88 га газрын хэмжээ, хилийн цэсийн өөрчлөлтийн саналыг Засгийн газрын  2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу НИТХ-ын-д өргөн барьж тогтоол гаргуулах санал оруулав. Мөн “Монгол наадам” цогцолборт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг олгосноос 6.28 га газар нь улсын тусгай хэрэгцээний  газрыг хилийн цэсийн гадна байрладаг тул тус газрыг тусгай хэрэгцээнд авч газар дээрхи давхцлыг арилгах, улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгуулах зэрэг саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албанаас өргөн барьсныг Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Гудамж зам талбайг шинэчлэх, явган хүний зам шинээр байгуулах ажил 69 хувьтай байна

“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГазар “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд  нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарцыг шинээр хийж засварлахад нийслэлийн төсвөөс  хөрөнгө төлөвлөсний дагуу нийслэлийн есөн дүүрэгт тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа гудамж зам талбайг шинэчлэх, явган хүний зам шинээр байгуулах ажил 69 хувьтай байгааг албаны хүмүүс дурьдлаа. Дээрхи бүтээн байгуулалтын ажлаас энэ онд дуусгаж амжаагүй зам засвар, тохижилтын ажилд зарцуулах зардлыг он дамжуулан хэрэгжүүлэхээр тогтлоо.   

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших