Нууц мэдээллийн уурхай

“ЭКСПОРТ МОНГОЛ-2019” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2019-11-14 06:48:36

 

Жил бүр зохион байгууллагддаг Экспорт Монгол” бизнес форум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.  Энэ удаад Олон Улсын Бизнес Форум болж өргөжиж байгаагаараа өмнө зохиогдож байсан форумуудаас онцлогтой.  Уг форумд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг  дэмжих юм.

Монгол Улсын Хөгжлийн банк тав дахь жилдээ Экспорт Монгол форумыг хамтран зохион байгуулж байна. МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. МУХБ экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа, гаргахаар ажиллаж буй үйлдвэр, ААН, энэ чиглэлийн төслүүдийг түлхүү санхүүжүүлэн ажиллаж буй.  Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55,6 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.  

Хөгжлийн банк  томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулсан. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон. Цаашид санхүүжүүлж байгаа төслүүд ашиглалтад орох үед 4200 орчим ажлын байр шинээр бий болохоор хүлээгдэж байна. Мөн МУХБ-наас арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн үр дүнд 17 мянга гаруй ажлын байр бий болсон нь Хөгжлийн банкнаас олгосон зээлийн санхүүжилтийн  нэгэн үр дүн юм.

Форумд Сангийн Яам,  Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Үндэсний Брэндийн Зөвлөл зэрэг байгууллага оролцож байна. Мөн Европийн холбоо, АНУ, Япон, БНХАУ, БНТУ, БНИУ, БНФУ, Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөл зэрэг дэлхийд хөгжил, хүн амаараа тэргүүлэгч арав гаруй улсуудын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн оролцож байна.  Уг форум нь B2B бизнес уулзалтууд, сургалт семинар, үзэсгэлэн зэрэг зохион байгуулалттайгаар явагдана. Хувийн хэвшлээс 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн чиг баримжаатай аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших