Нууц мэдээллийн уурхай

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-11-14 01:52:22

 

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь бус сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй талаар тэмдэглэв.  Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг дурдаж, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр арвин туршлагатай улсын хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцоллоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов. Манай улсын хувьд зөвхөн уул, уурхайн салбар бус хөдөө аж ахуйн салбарын хөгжил тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэдгийг Сайд онцолж, Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого, дунд хугацааны хөтөлбөр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын тухай товч танилцууллаа.

Уулзалтаар өмнийн бүс болон “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон  орд газрын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажил саатах ёсгүйг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон. Элчин Сайдын яамны зүгээс шаардагдах арга хэмжээг авч ажиллан, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Дэйв Воусэн илэрхийллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших