Нууц мэдээллийн уурхай

Боловсролын салбарт хийгдэж байгаа зарим ажлын явцыг шалгалаа

Нийтэлсэн: 2019-11-14 01:40:43

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд олон талт ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  үйл ажиллагаануудын биелэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллалаа. Мөн багш нарын мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Улаан-Үдэ, Сэлэнгэ аймгийн сургуулиудтай танилцах, туршлага судлах “Эко” аялалд нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудын бага ангийн 90 багшийг үдэн гаргаж өгөв. Тус аяллыг өнгөрсөн жилүүдэд тогтмол зохион байгуулж байсан бөгөөд энэ жил бага боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан бага ангийн багш нарыг оролцуулж байгаа аж.

Нийслэлийн боловсролын байгууллагуудад хэрэгжиж байгаа ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 40 сургуульд эко клуб байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн бол 2019-2020 оны хичээлийн жилд 118 болж өргөжсөн байна. Сургуулийн өмнөх боловсролын 600 гаруй байгууллагад ногоон хөгжлийн бодлого бүрэн хэрэгжсэн байна. Сурагчдын экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн “Экологийн боловсролын төв”-ийг жишиг болгон нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудад нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж. Энэхүү ажлыг эрчимжүүлэхээр СӨБ, ЕБС-ийн 3000 орчим багш эцэг эх, сурагчдыг  “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн дэргэдэх  “Экологийн боловсролын төв”-ийн үйл ажиллагаатай танилцуулж, эко боловсролын арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв бүрт чийгийн улаан өт үржүүлэх буюу эко бордоо, “Компост” байршуулах ажлыг зургаан дүүрэгт хэрэгжүүлсэн бөгөөд цаашид гурван дүүрэгт хэрэгжүүлэхээр болжээ. Мөн сургууль, цэцэрлэг түшиглэсэн зөгийн аж ахуй, жимс жимсгэний төгөл, байгалийн түшиц лаборатори, музей, галарей байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орох гэж буйтай холбогдуулан газар дээр нь очиж ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийн барилга нь хичээлийн 13 танхим, биеийн тамирын заал, цайны газар,  номын сан бүхий 3400 м.кв талбай бүхий 360 хүүхдийн суудалтай бөгөөд барилгын ажил бүрэн дуусч, Улсын комист хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Түүнчлэн энэ үеэр нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг тогтворжуулах, багш, сурагчдын хөгжих орчныг сайжруулах чиглэлээр санал солилцов.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших