Нууц мэдээллийн уурхай

“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт болж байна

Нийтэлсэн: 2019-11-13 03:12:51

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотод 2019 оны 11 дүгээр сарын 11,12-ны  өдөр зохион байгуулж байна.

“Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт сургалт Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн орон нутгийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, бодлогоор дэмжлэг үзүүлэх, салбарын бодлого, хууль эрх зүйн баримт бичигт хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчмуудыг тусгах чиглэлээр хамтран ажиллах, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох зорилготой юм.

Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,  ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаныхан, орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, шинжээч, ажилтан 90 төлөөлөл оролцсон юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг, боловсрол олгох, чанар стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Хэрэглэгч – Төрийн байгууллага – Аж ахуйн нэгжийн гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших