Нууц мэдээллийн уурхай

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ

Нийтэлсэн: 2019-11-11 02:33:01

 

Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн захиалгаар Монголын Хараат бус судалгааны хүрээлэн зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ. Уг үнэлгээний үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, холбогдох албаныхан болон 9 дүүргийн жендэр хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Энэхүү судалгаа нь зорилтот бүлгүүдийн хувьд хорооны түвшинд төрийн үйлчилгээг хүртэхэд учирч буй бэрхшээл, тэдний сэтгэгдлийн талаар эмпирик тоон мэдээллээр хангаж байгаагаараа, мөн иргэдийн болон төрийн үйлчилгээ талаас нь авч үзэх шаардлагатай хүчин зүйлүүдийг тодорхойлж өгснөөрөө онцлог гэдгийг  Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн албаныхан дурдлаа. Судалгаанд нийслэлийн  7  дүүргийн 11 хорооны гэр хорооллын 385 иргэн, 74 төрийн албан хаагч оролцжээ.

Судалгааны үр дүнд төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний жендэрийн мэдрэмж нь засаглал болон төрийн үйлчилгээг хүргэх загвар механизмын хувьд хамгийн сул байгааг тогтоосон гэж албаныхан хэлэв. Мөн зорилтот бүлгийн иргэдийн олонх нь  төрийн захиргааны үйлчилгээ хүрэлцээтэй байдаг, төрийн албан хаагчдын хандлага, харилцаа сайн хэмээн үнэлжээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмж муу хүрдэг гэж дүгнэжээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт уг судалгаанаас гарсан үр дүн, зөвлөмжийг  тусгахаар болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших