Нууц мэдээллийн уурхай

Эрүүл зүрх- Эрүүл Монгол хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ

Нийтэлсэн: 2019-11-08 06:53:25

 

ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ОНОМ САН RESOLVE TO SAVE LIVES AWARDS ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

 “Монгол улсын нийт нас баралтын 33% нь зүрх судасны өвчнөөс үүдэлтэй бөгөөд зүрхний шигдээс, тархинд цус харвалттай холбоотой эдгээр нас баралтын дийлэнхи нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж байна. 100.000 хүн амд ноогдох тархинд цус харвалтын шалтгаант нас баралтаар манай улс дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 4 дахин их байна.

Оном сан Улаанбаатар хотноо Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл Оном сан дээрх  үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Монгол улсын 21 аймгийг хамруулан улс орон даяар цусны даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах Эрүүл Зүрх Эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Цусны даралт ихсэлттэй тэмцэж буй ажлын туршлага, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн бодит үр дүнд нь үндэслэн  2019 оны 11 сарын 07-нд LINKS-ийн гол түншлэгч “Resolve to Save Lives Awards”-аас Монгол улсын цусны даралтыг бууруулах чиглэлээр Хөгжлийн төлөө Оном санд 2 жилийн хугацаатай тэтгэлэг  олгохоор сонгосон байна.

LINKS нь цусны даралт ихсэлттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох үүднээс энэ чиглэлээр манлайлан ажиллаж буй орнуудыг дэлхийн тэргүүний, туршлагатай мэргэжилтнүүдтэй холбож цусны даралтын хяналтыг сайжруулах ажлыг өндөр түвшинд хэрэгжүүлэхэд тусалдаг. LINKS нь "Resolve to Save Lives" олон улсын санаачилгын хүрээнд санхүүждэг ба уг хөтөлбөрийг ДЭМБ болон АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сантай хамтран хэрэгжүүлдэг юм.

Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор улс орнууд цусны даралт ихсэлтийн хяналтыг нэмэгдүүлсэнээр ойрын 25 жилийн дотор 40 сая хүний амийг аварч чадна гэсэн дүгнэлт гарчээ.

“Resolve to Save Lives” -ийн ерөнхийлөгч Том Фрийдэн хэлэхдээ “Зүрх судасны өвчлөл нь бүх халдварт өвчлөлөөс ч илүүтэйгээр хүн амыг үхэлд хүргэж байгаа ч, эрүүл мэндийн тогтолцоо, дэлхийн эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн анхаарлын төвийн гадуур орхигдсон хэвээр байна” гэжээ.

            ДЭМБ-ийн Халдварт бус өвчний менежментийн зохицуулагч Чериан Варгезе хэлэхдээ “LINKS -ийн энэхүү тэтгэлэг нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, артерийн даралтыг хяналтыг сайжруулахад орон нутгийн түвшинд маш сайн дэмжлэг болдог. Тус хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол, зөв дадалд онцгой ач холбогдолтой” гэсэн юм.

АНУ -ын Өвчний хяналт, сэргийлэлтийн сангийн ерөнхийлөгч доктор Жуди Монрое “Зүрх судасны өвчлөлийг бууруулахын тулд Өвчний хяналт, сэргийлэлтийн сан нь LINKS -ийн олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн платформоор дамжуулан дэлхийн улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа түншүүддээ талархаж байна. Зүрх судасны эрүүл мэндэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилласнаар мэдлэг, тэргүүн туршлага, сургалтын арга техникийг дэлхий даяар түгээж ашиглах боломжтой” болохыг дурьджээ.

Энэхүү хөтөлбөр одоогоор 18 орны Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Үүнд:  Армен, Азербайжан, Коста-Рика, Эквадор, Гүрж, Гаити, Иордан, Казахстан, Кени, Малайз, Монгол, Нигери, Пакистан, Өмнөд Африк, Танзани, Тажикстан, Узбекистан, Вьетнам  гэсэн орнуудад олгогдоод байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших