Нууц мэдээллийн уурхай

ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийтэлсэн: 2019-11-08 01:45:27

 ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хариуцлагатай хэрэглээ-Хэрэглэгчийн эрх”-ийн жил болгон зарласантай холбогдуулан Зүүн бүсийн аймгуудын орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт болж өнгөрлөө.

Зүүн бүсийн сургалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажилласан юм.

Зүүн бүсийн сургалтад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий салбар зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус улсын байцаагчид болон холбогдох байгууллагын төлөөллүүд хамрагдав.

Ажлын хэсэг сургалтаар Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн хамт орон нутгийн орон тооны бус улсын байцаагчдын холбогдох хуулиудын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг сонсож, зөвлөн туслах, арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр ханган ажиллаа.
Түүнчлэн ажлын хэсэг Хэнтий аймгийн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад агентлагийн хэрэгжүүлж буй хуулиудын танилцуулгыг хийж харилцан саналаа солилцов.

Утас: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших