Нууц мэдээллийн уурхай

Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-11-07 05:58:47

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока “Нийслэлийн 380 жилийн ойн баярын мэндийг танд хүргэе. Япон, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам бэхжин хөгжиж байгаад талархалтай байдаг. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани концессын гэрээ байгуулан хийхээр болсон нь хоёр орны цаашдын харилцаа болон танай улсын агаарын тээврийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна. Мөн эмнэлэг, сургуулийн барилга байгууламжийн олон төсөл амжилттай хэрэгжиж байсныг дурьдах нь зүйтэй. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт үр дүнтэй өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ жил утаа бага байгааг мөн онцлон хэлэхийг хүсч байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хот нь Япон улсын Токио, Саппоро, Мияконожо зэрэг хоттой олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Хоёр хот сурагч солилцооны хөтөлбөрийг 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Япон компаниуд шинэ нисэх буудлын менежмент, консорциумыг хийж байгаад талархалтай байгаа. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулах, шинэ түлшийн хэрэглээнд хэвшүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн бусад олон салбар дэд бүтэц, нийтийн тээвэр, орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг нутаг буцах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагналаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших