Нууц мэдээллийн уурхай

Элчин сайд Масато Такаокад талархал илэрхийлэв

Нийтэлсэн: 2019-11-06 01:43:57

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаокаг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбоотойгоор хүлээн авч уулзав.

            Элчин сайд Масато Такаока манай улсад 2016 оны арванхоёрдугаар сард томилогдсон бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Ирак улсад Элчин сайдаар, Австралийн Сиднейд консулаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.

            С.Чинзориг сайд уулзалтынхаа эхэнд ноён Масато Такаокад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлж, стратегийн түншлэл, хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлж, ахиц гаргах амаргүй албанд үр дүнтэй зүтгэсэнд талархал илэрхийлж “Таныг манай улсад ажиллах хугацаанд хоёр орны найрсаг хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж өндөр дээд түвшинд хүрсэн. Төсөв санхүүгийн бэрхшээлтэй үед ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхэд Япон улс гар сунган тусалсанд таны үүрэг оролцоо их байсан. Түүнчлэн манай хоёр улсын харилцаа өндөр дээд түвшинд хүрсний илэрхийлэлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Эзэн хааныг сэнтийд залах хүндтэй ёслолд оролцсоныг нэрлэж болно. Мөн энэ хугацаанд хоёр улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. Япон улс Гадаадаас ажиллах хүч авах хуульдаа өөрчлөлт оруулж гаднаас ажиллах хүч авах 9 орныхоо тоонд Монгол Улсыг багтаасанд таны оролцоо маш их байсан” хэмээн онцолсон юм.

            Ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах тогтолцоог боловсронгуй болгох, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны Санамж бичгийг С.Чинзориг сайд тус улсын  Хууль зүйн сайдтай өнгөрсөн хавар байгуулсан бөгөөд хоёр тал ажиллах хүч илгээх, хүлээж авах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч нэлээд ажлыг хийж амжуулаад байгааг уулзалтын үеэр хөндөн ярилцсан.  Мөн Япон улсын туслалцаа дэмжлэгтэйгээр манай нийгмийн даатгал, нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, салбарын ажилтнуудыг сургах зэрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд цаашид ч үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлсэн.

            Элчин сайд Масато Такаока цаг гарган хүлээн авч уулзсанд С.Чинзориг сайдад талархаад Монгол Улсад ажилласан хугацаа тун хурдан өнгөрсөн гэж байлаа. Тэрбээр өөрийнхөө ажиллаж байх үед эхэлсэн ялангуяа монгол залуусыг Японд хөдөлмөр эрхлүүлэхэд дэмжлэг болох ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах тогтолцоо амжилттай ажил хэрэг болохыг харахыг хүсч байна гэсэн.

Мөн хэдийгээр түүний дараагийн томилолт хэдийнэ тодорхой болсон ч Монголтой холбоотой эхэлсэн ажлуудынхаа талаар байнга анхаарал тавьж байх болно гэдгээ ч хэлсэн.

Сайд нарын уулзалтад Японы ЭСЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Анар нар оролцлоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших