Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн Амгалан амаржих газар сургалт эрхлэх байгууллага боллоо

Нийтэлсэн: 2019-11-05 02:02:37

 

НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид болон бусад зочид төлөөлөгч, амаржих газрын удирдлагын баг, эмнэлзүйн сургагч багш нар оролцсон юм.

Тус амаржих газрын хувьд 2018 онд 9, 2019 онд 16 резидент эмчийн элсэлт авчAnchor, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж буй аж. Сургалт эрхлэх байгууллага болсноор нийт 15 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд АУ-ны доктор 3, зөвлөх зэргийн эмч 1, тэргүүлэх зэргийн эмч 6, ахлах зэрэгтэй 5 эмч өдгөө батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байна.

Тухайлбал нэгдүгээр дамжаанд эзэмшвэл зохих онол, гардан үйлдлүүдлийг эзэмших бол, хоёрдугаар дамжаанд ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад тойролт хийж, сар бүрт ажлаа танилцуулах, хянуулах, хагас жил тутамд ажлаа дүгнүүлэх байдлаар суралцаж байна.

Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн Амгалан амаржих газар юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших