Нууц мэдээллийн уурхай

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХҮРЭЭНД 2017-2019 ОНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

Нийтэлсэн: 2019-11-05 01:59:53

 

Монгол Улс 2004 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /цаашид “ФАТФ” гэх/-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /цаашид “АНДББ” гэх/-ын гишүүн улс болж, улмаар 2006 оны 7 дугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан билээ.

АНДББ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд 2007 онд анхны харилцан үнэлгээг,  2017 онд хоёр дахь харилцан үнэлгээг хийсэн.

2007 онд хийгдсэн анхны Харилцан үнэлгээгээр Монгол Улс ФАТФ-ын 49 зөвлөмжөөс 21 зөвлөмжийг биелүүлээгүй, 15 зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн гэх маш муу үнэлгээг авч байв. Энэ үр дүнгээс шалтгаалан 2011 онд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/-ээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог өөрийн хяналтад оруулахаар болж улмаар 2013 онд Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсныг нийтэд зарлаж байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, гадаад нэр хүнд сайн байсан зэргээс шалтгаалан эдийн засагт учруулсан бодит хохирол бага байв. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 дугаар сард манай улсын “Техникийн хэрэгжилт” тайланг дахин үнэлж,  энэ жагсаалтаас хасагдаж байв.

Үүнээс хойш 2017 онд хоёр дахь Харилцан үнэлгээг хийж, үнэлгээнд Монгол Улсын нөхцөл байдлыг 2016 оны 11 сарын байдлаар тасалбар болгон хамруулсан бөгөөд ФАТФ-ын Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс гадна Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан нь энэхүү хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог байв.

Монгол Улс 2016 оны 6 дугаар сард  “Техникийн хэрэгжилт”-ийн тайланг, 2016 оны 9 дүгээр сард “Үр дүнтэй байдал”-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх уулзалт, шалгалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сар болон 2017 оны 5 дугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулсан.

Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow‐up/ – д оруулж, ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгаа тул хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгсөн.

  • Үүний хүрээнд 2017-2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг энд дарж уншина уу.
  • Мөн хавсралтыг энд дарж үзнэ үү.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших