Нууц мэдээллийн уурхай

АЭХ: Бэлгийн дарамттай холбоотой заалтыг ЭХ-д ЭРГҮҮЛЭН ТУСГАХЫГ ШААРДАВ

Нийтэлсэн: 2019-11-04 06:28:26

 

Дэлхийн улс оронд бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Гэтэл манай улсад энэ талаарх ойлголт иргэдийн дунд тааруу байдаг,  эрх баригчид шийдвэр гаргагчдын олонх нь үүнийг гэмт хэрэг байтугай зөрчил ч гэж үзэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Ардчилсан эмэгтэйчүүд илэрхийллээ.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12.4-р зүйлд Бэлгийн дарамт учруулсан тохиолдолд 1 сараас 3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3 сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалт, хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ны өдөр УИХ хүчингүй болгосон. Ингэснээр бэлгийн дарамтын талаарх үг, өгүүлбэр зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлдсэн. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлага хэн тооцох эсэх нь тодорхойгүй хэвээр тунхаг төдий байна. Мөн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиас дээрх заалтуудыг хассан нь бэлгийн дарамтыг таслан зогсооход хүндрэл учруулж хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал болж байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахаар Эрүүгийн хуульд  нэмэлт өөрчлөлтийг нэн яаралтай тусгахыг шаардаж байна.

Уг шаардлагыг УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын их хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт хүргүүллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших