ЭДЛЭГ ШОНХОР, НОГТРУУ ШУВУУДЫГ ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-11-01 04:15:53

Хан-Уул дүүрэг дэх Авто тээврийн шалган нэвтрүүлэх Өлзийт-2 товчоогоор corolla маркын автомашинаар эдлэг шонхор шувуу 2 ширхэг, ногтруу шувуу 3 ширхэгийг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулж, шувууг байгальд нь тавих арга хэмжээ авч ажиллаж байна.
