Нууц мэдээллийн уурхай

Seoul Mayors Forum буюу хотын дарга нарын форумд оролцлоо

Нийтэлсэн: 2019-10-31 06:36:34

 

“Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл ICLEI” болон Сөүл хотын захиргаанаас Seoul Mayors Forum буюу Хотын дарга нарын форумыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд “БНСУ-ын Сөүл хотноо зохион байгууллаа. Тус форумын “Уур амьсгал болон олон улсын  эрчим хүчний хөгжилд чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдол” сэдэвтэй дээд төвшний хэлэлцүүлэгт Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар болон барилга байгууламжийн дулаан, эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Уг илтгэлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тодруулбал Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын зорилтот хувь нэмэр (ЗХН)-ийн үзэл баримтлал болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийн талаар танилцуулж, Улаанбаатар хотын агаарын чанар, барилга байгууламжийн дулаан алдагдал болон эрчим хүчний хэмнэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Гишүүн хотуудын илтгэлээс гадна тус өдөр Сөүл хот Дэлхийн хотын захирагчдын гэрээнд нэгдсэнээ тэмдэглэн албан ёсоор гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов.

Арга хэмжээний хоёр дахь өдөр “RexCom”-ын Гишүүд “ICLEI-ийн үйл ажиллагааг Зүүн Азийн бүсэд хөгжүүлэн тэлэхэд өөрсдийн оруулсан хувь нэмрийн талаар танилцуулж, 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл хийсэн ажлуудаа тайлагнав. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хийж гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан байна.  

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Киото хотын Байгаль орчны бодлогын товчооны Байгаль орчин, эрчим хүчний газрын дарга Ноён Такеши Шимотцуматай уулзсан байна. Уулзалтаар Киото болон Улаанбаатар хотын  хамтран ажиллах болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших