Нууц мэдээллийн уурхай

Ноосны урамшуулал малчдын нэрийн дансанд орж эхэллээ

Нийтэлсэн: 2019-10-31 06:17:25

 

 

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-2017 он хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад Төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм.

        “Үндэсний үйлдвэрлэгчдийг  дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд  3 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ.

       Засгийн газрын   2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгах, төсвийн урамшууллыг ХХААХҮЯ-аар дамжуулан олгохоор болсон юм. ХХААХҮЯам   2019 оны 9 дүгээр сарын 04-нд Засгийн газраар  “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ыг шинэчлэн батлуулсан. Монгол Улсын Засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгэм, эдийн засагт малчдын орлого нэмэгдэж, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоо хэмжээ, нэр төрөл /тухайлбал: ноосон бордоо, ноосон дулаалга, ноосноос ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх г.м/, ажлын байрыг  5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

       2018 онд үндэсний 108 үйлдвэр  16,6 мянган тн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11,5 мянган тн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 49,625 малчин, мал бүхий этгээдийн урамшуулалд нийт 13.0 тэрбум төгрөгийг  Төрийн сангийн данснаас шууд малчдын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших