Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 800 гаруй уран бүтээлч оролцлоо

Нийтэлсэн: 2019-10-29 02:34:57

 

380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр  Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.

380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Тайзнаа гараагүй нэлээд удсан Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарыг “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуугаар нь үзэгч олонтой уулзуулж, тэгэхдээ бүр МХО-ы найрал дуучидтай хамт хүндэтгэлийн концертыг нээх эрхэм хүндтэй үүргийг найруулагч түүнд оноосон байв.

Ардын жүжигчин Д.Самбуу “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аа, Ардын жүжигчин А.Долгор “Улаанбаатарын Уянга”-аа, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Улиастайн гол”-оо, Гавьяат жүжигчин Н.Амгалан “Дөрвөн уул”-аа, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар “Хөх торгон цамц”-аа, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Увидаст лимбэ” дуурын “Шөнийн хатны ари”-гаа, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг алтан партнёр Б.Гомбо-Очиртойгоо “Хүний заяа”-г, “Чингис хаан” одонт Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-аа, Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар”-аа дууллаа. Түүнчлэн Б.Батчулуун буюу Баачка, С.Наран тэргүүтэй Монголын рок попын одод, Улсын филармонийн жааз дуучид, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Дарима Дугданова, Орсын Холбооны Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Нямбаяр гээд сонин содон уран бүтээлчид цөөнгүй байсан юм. Нийслэлийн түүхт ойн хүндэтгэлийн концертод оролцохоор Говийн догшин ноён хутагтын нутгаас уригдаж ирсэн С.Нямбаяр хүү алдарт “Үлэмжийн чанар”-ыг хачин тунгалаг цээл хоолойгоор шуранхайлан дуулж, түүнийг Монгол Улсын консерваторийн бүжигчдийн 21 дарь эхийн бүжигтэй хамтатган найруулсан нь бишрэл, бахархал эрхгүй төрүүлж, танхим даяар тасралтгүй алга нижигнүүлэн баяр хүргэж байв.                                                                                            

Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шидээвэр бүтээлүүд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээ, зангаргийг харуулав. Дэлхийн талыг эрхшээж явсан Эзэнт гүрний түүхтэй улсын төрт ёсны уламжлал хэчнээн гүн утга агуулгатай, түмэн олны хүндэтгэл бишрэл нь ямархан учир ерөөлтэй, үндэсний өв соёл нь ямар агуу давтагдашгүй зүйл байдаг вэ гэдгийг үзэгчид юухнаас ч мэдэрч, бахархан огшиж байсан нь яах аргагүй найруулагчийн ур чадвар биз. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж.     

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших