Нууц мэдээллийн уурхай

Г.Гэрэл: “XXI Зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн зөвлөгөөн болно

Нийтэлсэн: 2019-10-28 03:24:23

 

 

МҮОНРТ-ээс санаачилж, “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд буюу нөгөөдөр 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхимд” зохион байгуулах гэж байна. Үүнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөний талаар МҮОНРТ-ийн Дэд захирал Г.Гэрэлтэй ярилцаж, мэдээлэл авав.  

-Энэхүү зөвлөгөөний зорилго юу вэ?

-МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн нь маш их үр дүнд хүрсэн. Олон мянган иргэдийг урдчилсан үзлэг оношлогоонд хамруулж, хавдар туссан олон зуун хүнийг анхан шатны шинжилгээнд оруулснаар өвчин хүндрэхээс сэргийлсэн. Энэ бол бидний ажлын хамгийн сайхан үр дүн юм. Айл бүрт тохиолдож болох юм шүү гэдгийг телевиз, сонин, сайтаар дамжуулж мэдээллэхдээ хэрхэн сэргийлж болох, өвчнийг даван туулахын тухайд мэдлэг өгсөн. Энэ зөвлөгөөний хувьд эмч нар, хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлэхээс илүү гэр бүлээрээ хүн бүр тэмцвэл илүү үр дүнд хүрэх болохыг сануулах болно. Учир нь хавдрын өвчин гэдэг бол тухайн өвчтөний асуудал биш. “Нийгмийг доройтуулах” өвчин болсон. Өвчтөнөө  сахиж байгаа аав, ээж, эхнэр, нөхөр, дүү, хүүхдүүдийнх нь ч асуудал болоод байна. Эдийн засаг санхүүгийн хувьд асар хохиролтойн дээр гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа, зарцуулсан цаг хугацаа, ирээдүйд тохиох олон боломж, сонголтоосоо татгалзсан бүхнийг хэмжихийн аргагүй шүү дээ. Иймд “чимээгүй тахал” болсон энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд ухамсраараа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

-Хүмүүс өвдсөн хойноо “Намайг эмчлэх ёстой” гэсэн хандлагаар бухимдаж аргаа бардаг. Засаг, эмнэлэг, эмч нар аль болох бүхий л боломжоо шавхдаг. Таны яриаг сонсоод “Хувь хүн, өрх, гэр бүлээрээ үзлэг оношлогоонд орж, сэргийлэх ёстой юм байна” гэж бодлоо …

–Найман жилийн өмнө бид дээрх аяныг эхлүүлж байхад хавдраас айж, давагдашгүй мэт санагдах айдас нийгэмд их байсан. Харин одоо эмч нарын эмчилгээний арга барил, чадавх дээшилж, тоног төхөөрөмж сайжирч, шинжилгээ оношлогоо ч нарын хийгдэх болсны ачаар өвчнийг даван туулах чадвар нэмэгдэж, “эдгэрнэ” гэсэн итгэл ихэссэн нь мэдэгдэж байна. Эрүүл мэндийн яам, бодлого тодорхойлогчид ч “Өвдөхөөсөө өмнө үзүүл” гэсэн зөвлөгөөг өгч байна. Тиймээс бид энэ удаагийн зөвлөгөөнөөр хавдрын өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж, бас олон нийтийн саналыг нээлттэй хүргэхийг зорьж байна. Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгаас төлөөлөл болж хүрэлцэн ирэхийг урья. МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах 321614, 8818-7448 гэсэн утасны дугаараар холбогдож, бүртгүүлнэ. Оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа олон нийттэй харилцах албанд бүртгүүлж, оролцох боломжтой юм.

-Зөвлөгөөнд оролцох зочид…

-УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно.

Үүнээс гадна МҮОНРТ-ээс санаачилж “Хөнгөвчлөх өрөө” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байгаа …

-Тийм. Энтертайнмент хэлбэрийг ч ашиглавал иргэдэд улам үр дүнтэй болох болов уу гэсэн үүднээс уран сайхны кино хийхээр ажиллаж байна. Зураг авалт ч ид өрнөж байгаа. Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, гол дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар тоглож байгаа бол орлон тоглогчоор Э.Мөнхбат сонгогдсон. Киноны агуулга нь хавдрын өвчин туссан иргэн болон түүний гэр бүл ямар их шаналж байгаа, түүнээс хэрхэн ангижирч буй тухай өгүүлнэ. Нөгөө талаар ийм аймшигт өвчин тусахаас сэргийлээрэй гэсэн утга санааг илэрхийлж байгаа.

 

 

Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших