Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн шагналаар иргэдийг шагналаа

Нийтэлсэн: 2019-10-25 10:04:56

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өөрийн хувь нэмрээ оруулан мэдлэг оюун, ур чадвараараа дайчлан ажиллаж, амжилт гаргасан иргэдийг өнөөдөр нийслэлийн шагналаар шагналаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц нар гардуулан өгсөн юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Багахангай дүүргийн Дотоод аудитын албаны дарга Л.Баасгай, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын албаны дарга Л.Очирсүрэн нарын иргэдийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй халдвар хамгаалалтын улсын байцаагч Р.Нармандах, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Саранчимэг нарын иргэдийг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр Нийслэлийн дотоод аудитын газрын ахлах нягтлан бодогч Г.Хулан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн ажилтан Б.Оюун нарын нэр бүхий иргэдийг тус тус шагнаж, урамшуулав.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсрол, олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нярав С.Болормаа, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн З.Оюун, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ч.Оюунчимэг нарын найман иргэнийг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан бол “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, ахлах ахлагч П.Ариунболд, Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн эрэн хайх, аврах салбарын жолооч, холбоочин Б.Ганбат, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ус түгээгч С.Намжилмаа нарын 10 иргэнийг тус тус шагналаа.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын шуурхай үйлчилгээний ажилтан С.Ганхуяг, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын жолооч Л.Сүмдалай, Нийслэлийн 165 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Э.Тунгалагтамир нарын 11 иргэнийг шагнасан юм.

Шагнал гардуулсаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан та бүхнийг өнөөдөр шагнан, урамшуулж байна. Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулан, түүчээлж яваа та бүхэндээ талархал илэрхийлээд ажлын амжилт хүсье” хэмээлээ.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших