Нууц мэдээллийн уурхай

"Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийтэлсэн: 2019-10-24 03:28:11

 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2019.10.23/ Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоны 168 айл өрхийн 670 гаруй иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу тус хотхоны инженерийн шугам сүлжээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж   УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, иргэд Байнгын хороо болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын нэр дээр өргөдөл ирүүлснээс хойш хоёр дахь удаагаа энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурьдав. 

Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар танилцууллаа. 


Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Тус хэлэлцүүлгээр “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хугацаанд нь биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ. 

2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцанд суулгасан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч, асуудал шийдэгдэхгүй удаж байгаа юм. 


Өргөдлийн байнгын хороо 2017 онд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яаманд “Ажил эрчимжүүлэх тухай” албан тоотыг хүргүүлсэн ч албан даалгаврын хэрэгжилтийн явц, үр дүн хангалтгүй байсан учир өнөөдөр эл асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгсөөр байтал холбогдох албан тушаалтнууд цаг хугацаандаа уг ажлыг зохион байгуулж, ажил хэрэгчээр хандаагүйгээс иргэд хохирсоор байх ёсгүй” хэмээн тэмдэглэсэн бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад ажлаа уялдуулж, хийх ёстой ажлаа заасан хугацаанд нь биелүүлэх үүрэг, чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших