Нууц мэдээллийн уурхай

УЛААНБААТАР – МАНДАЛГОВИЙН 330 КВ-ЫН ОВОРТОЙ 249 КМ УРТ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦУУДЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Нийтэлсэн: 2019-10-23 01:30:58

 Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн “Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих” төслийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусган, хүлээлгэн өглөө. Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/компани ажиллаж,Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллав.

Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн“Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой болж, импортын эрчим хүчинд зарцуулдаг валютийн урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа  юм. Энэ бүтээн байгуулалтын ажилд үндэсний эрчим хүчний барилга угсралтын компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж үндэсний мэргэжилтэй ажилчин, ажиллагсадын ур чадварыг харуулж, компаниудын чадавхийг бэхжүүлснийг онцлон тэмдэглэж байна. 300кВ-ын агаарын шугам, дэд станцын чиглэлд манай мэргэжилтнүүдийг сургасан, туршлага суулгасан бүтээн байгуулалт болж байгаа юм” хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.  

БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил зэрэг түүхт ой тохиож байгаа энэ онд уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаа, тухайлан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чухал үр дүн болж байгаа юм. Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35кВ-ын “Мандал”дэд станц ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж, импортын эрчим хүчинд зарцуулдаг валютийн урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж байгаа  юм.

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших