Нууц мэдээллийн уурхай

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД И.В.МОРГУЛОВТОЙ УУЛЗАВ

Нийтэлсэн: 2019-10-23 00:56:06

 Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, түүний дотор ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга, хөтөлбөр болон байгуулах баримт бичгийн талаар санал солилцов.

Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ“ нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар болон Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн ярьсан. ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэж, монголын талын  санал, байр суурийг оросын тал нааштайгаар судалж, цаашдын хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцов.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших