Нууц мэдээллийн уурхай

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо

Нийтэлсэн: 2019-10-22 08:14:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж. Нийслэлийн 1 тэр бум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхлэж,  жил гаруйн хугацаанд барьж байгуулан өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд шинэ орд өргөөтэй болж алба үүргээ амар тайван, ая тухтай орчинд гүйцэтгэх болсонд баяр хүргэе. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд ямар нэгэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд орхигдсоор ирсэн байдаг. Бид сүүлийн жилүүдэд төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч, цөөнгүй ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж байна. Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.  

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагийн хэлтсийн шинэ байрууд ашиглалтанд оруулахын дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхандаа хандаж хэлсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших