Нууц мэдээллийн уурхай

Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

Нийтэлсэн: 2019-10-22 08:07:18

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Дашиев Дмитрий Апексеевич нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай хоёр орон, ард түмэн нь дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй. Анх 1996 онд найрамдалт харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсанаас хойш хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжсөөр байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид хоёр хот аялал жуулчлал, боловсрол, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, соёлын арга хэмжээ болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах нь зүйтэй гэж хардаг. Түүнчлэн Зүүн хойд Ази болоод Монгол, Орос, Хятад гурван улсын бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар, Улаан-Үд хотууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй” хэмээлээ.

Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич “Таны ярьсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал санаачилгуудыг талархан дэмжиж байна. Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд аль аль талдаа анхаарах ёстой. Ямар чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа дэлгэрэнгүй саналаа “Улаанбаатар олон улсын өдөрлөг” дээр тавих илтгэлдээ тусгасан. Танай хот 380 жилийн түүх уламжиллаа хадгалсан орчин үеийн сайхан хот болон хөгжиж байгааг харлаа. Энэ ойн арга хэмжээний үеэр хоёр хотын удирдлагууд болон бизнесийн төлөөлөгчид харилцан туршлага солилцох боломж олдож байгаад талархалтай байна. Танд нийслэл хотын 380 жилийн ойн баярын мэнд хүргээд өмнөө тавин хийж хэрэгжүүлж байгаа зоригтой шийдвэрүүдэд тань амжилт хүсч байна. Би Улаанбаатар хотод дөрөв дэх удаагаа ирлээ. Өмнө нь ирэхэд утаа, агаарын бохирдлын асуудлыг нэлээд эмзэг хүлээж авч байсан. Энэ удаа ирэхэд харин өөр өнгө төрхтэй болсон байна. Энд авч хэрэгжүүлж байгаа таны шийдвэртэй ажлын туршлагаас тань суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Хотын Захирагч С.Амарсайханыг Бүгд Найрамдах Буриад улсад айлчлал хийхийг Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич урьсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших