Нууц мэдээллийн уурхай

Халимаг улсын Элиста хотын орлогч дарга Эрднеев Батр Владимиорвичийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-10-21 02:30:39

 

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 21,22-нд зохион байгуулна. Олон улсын өдөрлөгт оролцохоор ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөллүүд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Элиста хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Халимагийн уламжлалт харилцааг өргөжүүлж бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.

Улаанбаатар, Элиста хотууд нь 2010 онд ах дүүгийн харилцаатай болсон бөгөөд хоёр хотын Иргэдийн хурал нь 2015 онд хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан аж.

Халимаг улсын Элиста хотын орлогч дарга Эрднеев Батр Владимирович Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, хоёр хотын харилцааг шинэ түвшинд гаргасан олон арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэлээ. Тэрбээр “Халимагийн ард түмэн бол Монголчуудтай цусан төрлийн харилцаатай ахан дүүс. Бид шашин шүтлэг нэгтэй, нүүдэлчин удамтай. Бидний нөхөд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа боловч эх орондоо ирсэн гэж бодож сууна. Тиймээс Элиста хотын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа бүхталаар улам өргөжүүлж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Мөн тэрбээр 2020 онд ОХУ эх орны дайнд ялсны түүхт 75 жилийн ойн, Бүгд найрамдах автономит Халимаг улс улс байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баярын тэмдэглэх арга  хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын аялал жуулчлал, боловсрол, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших