Нууц мэдээллийн уурхай

500 гаруй шатарчдын “Их нүүдэл” эхэллээ

Нийтэлсэн: 2019-10-21 02:27:44

 

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн  зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцож, тэмцээнд оюуны их ур ухаанаа уралдуулж буй шатарчидад амжилт хүслээ.

Тэрээр “Юун түрүүнд Нийслэлчүүддээ 380 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ойг  тохиолдуулан нийслэлийн Засаг даргын бодлого шийдвэрээр иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал урлаг соёл, спортын тэмцээн уралдаан, мөн хотын тохижилт, үйлчилгээг сайжруулах томоохон бүтээн байгуулалтын ажил арга хэмжээг дурьдаж болно. Спортын арга хэмжээг бид шинэлэг хэлбэрээр, тухайлбал сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, нийтийн гүйлт, унадаг дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулаад байна. Дээрхи тэмцээн уралдаануудад нийслэлийн бүх л насны  иргэд маань маш идэвхи санаачилгатай оролцож байгааг харахад баяртай байна” гэв.

Шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн хүмүүсийн нэг бол Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, ОУХ-ний мастер П.Жигжидсүрэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр “Монголчууд эрт үеэс шатрын спортыг хүндэтгэн, хөгжүүлж ирсэн их оюунлаг улс. Манай хүүхэд залуус бага наснаасаа шатрын спортоор амжилттай хичээллэж дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа нь үнэхээр бахархалтай. Үүний гол амжилтын үндсийн нэг бол төр засаг, нийслэлээс шатрын спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч буй явдал юм. Түүний томоохон тод жишээ нь өнөөдрийн энэ тэмцээн болж байна, миний хувьд сэтгэл их өндөр байна” гэлээ.

Ийнхүү оюун ухаанаа чилээн их нүүдлээр нүүж буй шатарчдын тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд амжилттай оролцсон тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших