Нууц мэдээллийн уурхай

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээнэ

Нийтэлсэн: 2019-10-21 02:21:52

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын замын нэг хэсэг Баянзүрхийн шинэ гүүр, ойролцоох замд очиж ажиллалаа. Баянзүрхийн шинэ гүүрний тухайд урт нь 289, өргөн нь 21 метр, явган хүний болон дугуйн замтай уг гүүрний бэхлэлт, хашлагын ажил хийгдсэн, ирэх долоо хоногт ажлыг нь бүрэн дуусгах тухай мэдээллийг Хотын захирагчид  Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг орлогч Б.Отгонсүх танилцууллаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Бид Налайхын замыг Улаанбаатар хотын 380 жилийн ойн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр замынхаа хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр шаргуу ажиллаж байна. Хэдийгээр замын хатуу хучилтын ажил бүрэн дууссан ч зорчигчдын аюулгүй хангах үүднээс 580 орчим босоо тэмдэг, тэмдэглэгээ, таван төрлийн гарцыг  юун түрүүнд байгуулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхэн ажлаа хурдтай явуулж, төлөвлөсөн  хугацаандаа багтан шаргуу ажиллаж байгаад иргэдийнхээ өмнөөс талархаж байна, нийслэлийн өдрөөр замынхаа хөдөлгөөнийг албан ёсоор нээнэ. Замын гол ажлуудаа үндсэндээ дуусгажээ. Юун түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж замын хурдтай явах хэсгүүдэд,  3-4 км тутамд гарц гаргалгаануудыг сайн хийх хэрэгтэй, Нийслэлийн Авто замын газар, хэвлэл мэдээлийн байгууллагатай хамтран иргэдийг аюулгүй зорчих талын мэдээлэл сурталчигааг сайн явуулах хэрэгтэй” гэсэн үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших