Нууц мэдээллийн уурхай

Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Нийтэлсэн: 2019-10-21 02:14:41

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Зөвлөлийн хуралдаанд 2019 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжиж байгаа ажлуудын ажлын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Танилцуулгыг нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хийлээ. Нийслэлийн хэмжээнд 2019 оны байдлаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан нийт 30 дэд хөтөлбөр хэрэгжиж байна. Хэрэгжиж байгаа 30 дэд хөтөлбөрийн 162 зорилтын 890 арга хэмжээний хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны 26 байгууллага хангаж ажилласан байна.

нийслэлийн Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “2019 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 995 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны ажлын явц 82,7 хувьтай байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсөвгүй 86, газаргүй гэх шалтгаанаар 34 төслийн ажил удааширсан байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зураг төсөвгүй 247, байршил тодорхой бус 3, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зураг төсөвгүй 174, газаргүй 1, байршил тодорхойлох 50 төсөл арга хэмжээ удаашралтай байна” гэлээ.

Хөрөнгө оруулалтын ажлууд удаашралтай байгаа шалтгаан нь газрын асуудал шийдвэрлэгдээгүй, зураг төсөв, ажлын даалгавар бэлэн болоогүй зэрэг бэлтгэл ажил дутуу хангасан зэрэг шалтгаанаас хамаарч төсөл арга хэмжээнүүд удаашралтай байгаа талаар мөн мэдээллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших