Нууц мэдээллийн уурхай

Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэд, мэргэжлийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг бүртгэж байна

Нийтэлсэн: 2019-10-21 02:06:18

 

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд тулгарч буй бэрхшээлийг холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага, олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэхээр Нийслэлийн ИТХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 4-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах гэж байна.

Сонсголыг тухайн өдрийн 10.00 цагаас нийслэлийн Иргэний танхимд эхлүүлэхээр тогтлоо. УИХ-ын 2017 оны 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журам”-д Ерөнхий хяналтын сонсголд ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг оролцуулахаар тусгасан байдаг. Ингэхдээ сонсголд оролцох хүсэлтэй бүх талын этгээдүүд зохион байгуулагчдад хүсэлт ирүүлэх, бүртгүүлэх харилцааг нарийвчлан тусгаж өгсөн байна.

Иймд Ерөнхий хяналтын сонсголд оролцох хүсэлтэй иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 11-321807, 11-324615 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү. Биеэр очиж хүсэлтэй хүмүүс Улаанбаатар хот, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7, Нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтэс /326 тоот/-т хандана уу.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших