Нууц мэдээллийн уурхай

Ирэх онд цэцэрлэгүүдэд компьютер олгоно

Нийтэлсэн: 2019-10-21 01:20:03

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.

Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв.

Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо.

Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержуулах, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав.

БСШУС-ын сайд ням гарагт Говь-Алтай аймагт ажиллана.

Эх сурвалж: БСШУСЯ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших