Нууц мэдээллийн уурхай

“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно

Нийтэлсэн: 2019-10-17 04:55:02

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, Монголын Аялал жуулчлалын холбооны менежер Ч.Болорхүү нар мэдээлэл хийлээ.

Үзэсгэлэнд оролцсоноор Дэлхийн улс орнуудад аялал зохион байгуулдаг мэргэжлийн, эрх бүхий тур оператор, үйлчилгээний байгууллагууд ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, аяллын бүтээгдэхүүнүүдтэй танилцах, худалдан авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэд хамрагдах боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж мэдээлэв.

Мөн үзэсгэлэнд Монгол аялагчдыг дэлхийн улс орнуудаар аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, визний мэдүүлэх зөвлөгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцох юм.

Монгол улсад аялал жуулчлалын зөвшөөрөлтэй, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг 300 гаруй тур оператор байгаагийн 37 нь Outbound буюу Монголчуудыг гадаад улсад аялуулах ангиллын гэрчилгээтэй, албан ёсны эрх бүхий тур оператор байгууллага байгаа боловч иргэд мэдээлэл дутмаг байдлаасаа болж, мэргэжлийн бус байгууллага, хувь хүнээр үйлчлүүлэн эрсдэлд орж байгаа аж.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших