Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны тэмцээн шилдгүүдээ тодруулна

Нийтэлсэн: 2019-10-15 06:21:44

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь шатны шалгаруулалтын талаар өнөөдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч О.Эрдэнэцог, НДУБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, хормейстер А.Ариунзаяа, Монгол Улсын консерваторийн хормейстер багш Л.Баярмаа нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь удаагийн уралдаант наадмын анхан шатны шалгаруулалт нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулж, өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг найрал дууны уралдаанд энэ удаа есөн дүүргийн 78 сургуулийн 8000 орчим сурагчид 250 гаруй багш авъяас, чадвараа сорин оролцож, нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойдоо бэлэг барилаа” гэв.  

Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг аравдугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах бөгөөд тус шалгаруулалтад анхан шатны шалгаруулалтаас шалгарсан 19 сургуулийн 1700 гаруй хүүхэд оролцох юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших