Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ

Нийтэлсэн: 2019-10-14 09:01:38

 

Нийслэлийн засаг С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох  орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо.  Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн удирдлага болон жолооч нарт гардууллаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвд  хамгийн сүүлд 2015 парк шинэчлэл хийгдсэн агаад одоогийн байдлаар 81 авто машинтайгаар нийслэлийн ард иргэдэд хүрч үйлчилж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш: “Томуу, томуу төст өвчин ид илрэх гэж байгаа энэ үед бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай эдгээр машиныг хүлээн авч байгаа нь нийслэлийн иргэдэд бидний үзүүлэх үйлчилгээг тодорхой хэмжээгээр бууруулах болсонд талархаж байна” гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Түргэн тусламжийн нэг машин өдөрт гарахдаа 20-26 дуудлаганд явдаг байсан бол дээрхи гурван машин дуудлаганд гарсанаар 70 гаруй дуудлаганд үйлчлэх боломжтой болж, иргэдэд хүрэх цаг хэмнэгдэж, үйлчилгээ сайжрах боломж бүрдэнэ гэв. 

Түргэн тусламжийн төвд 17 дахь жилдээ жолоочоор ажиллаж буй Ю.Бат өдөрт ихэнхдээ л 35-45 удаагийн дуудлаганд  явдаг байна. Тэрбээр “Энэ олон жил түргэний машин барихдаа олон төрлийн авто машин хүлээн авч иргэдэд үйлчилж байлаа. Энэ удаад хамгийн сүүлийн үеийн бүрэн тоноглогдсон машины түлхүүр гардаж байгаадаа аврал эрсэн иргэдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан "Нийслэлийн ард иргэдэд хамгийн ойр байж тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ирсэн нийслэлийн цагдаа, онцгой байдлын газруудад парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгаагийн дээр, нийслэлийн хот тохижилтын газарт болон ус сувгийн удирдах газрын гэр хороололын ундны ус түгээх үйлчилгээнд зориулагдсан, туулах чадвар өндөр авто машинуудыг тун удахгүй олгож, Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн автомашины  парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэхийг зорьж байна" гэв.

Мөн тэрбээр “Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан асуудлууд бидний өмнө олон байгаа ч  иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, ахуйн орчныг сайжруулах тулгамдсан асуудал дээр хэрэгжүүлэх ёстой шийдвэртэй алхамуудыг хамгийн түрүүнд хийх болно” гэж хэллээ.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших