Нууц мэдээллийн уурхай

Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулна

Нийтэлсэн: 2019-10-10 01:19:10

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран  өнөөдөр “Дүүргийн эмнэлэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж байгуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Харвалт, шигдээсийн нэгжийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт байгуулах”-аар тусгасны дагуу тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “Тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд УГТЭ-ийн “Зүрхний төв”, “Мэдрэлийн төв”-ийн туршлагыг судалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч, олон талын мэдээлэл солилцлоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2018 оны үзүүлэлтээр, хүн амын халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт зүрх судасны тогтолцооны өвчин орж,  халдварт бус өвчний шалтгаант нас баралтын 23 хувийг эзэлсэн байна. Нийслэлд 2001 хойш оноос өнөөг хүртэл хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин байгаа бөгөөд 2018 оны байдлаар нийт нас баралтын 28.8 хувийг эзэлжээ. 

Тиймээс тус нэгжийг байгуулснаар дүүргийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх төдийгүй зүрхний шигдээс, тархины харвалтын эрчимт эмчилгээ, сэргээн засах эмчилгээний  цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болох юм.

Мөн зүрх судасны шалтгаант нас баралтыг бууруулах, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлснээр иргэдиийг зүрхний шигдээс, тархины харвалтын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зэрэг чухал үр дүнтэй ажил болж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших