Нууц мэдээллийн уурхай

Баян-Өлгий аймагт Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем хэрэгжүүлнэ

Нийтэлсэн: 2019-10-09 02:15:11

 

 

 Өнөөдөр Баян-Өлгийн аймгийн сумдын мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч нарт “Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем”-ийг хэрэгжүүлэх сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслөөс хамтран зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймагт зохион байгуулж буй Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, тус аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцож, шаардлагатай төхөөрөмжийг сумдын мал эмнэлгийн тасагт гардуулан өгсөн юм.

 Энэхүү системийг нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжих эрсдэлийг багасгах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх ач холбогдолтой.

 Завхан аймаг “Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем”-ийг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.  Бусад аймгуудад 2019, 2020 онд багтаан бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал  Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Баян-Өлгий гэх мэт олон аймгууд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн энэхүү системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших