Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн байгууллагууд өргөдөл гомдлыг цахим системээр хүлээн авч байна

Нийтэлсэн: 2019-10-09 01:53:03

 

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Ө.Сарангуатай ярилцлаа.
 

-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт тэр дундаа өргөдөл, гомдлын систем цахим хэлбэрт шилжсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn, Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системүүд хэрэглээнд нэвтэрсэн. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэх явцыг хянах, мэдээллийг цахимаар авах нөхцөл бүрдсэн.

-Иргэд хэрхэн eservice.ulaanbaatar.mn цахим системээс өргөдөл, гомдлын хариугаа харах боломжтой вэ?

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр бүртгүүлж, нэг удаагийн нууц үгээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд таньж баталгаажуулсны дараа тухайн хүний өмнө нь гаргасан өргөдлийн шийдвэрлэлтийн тухай мэдээллийг Өргөдөл цэсээс харах боломжтой.

-Нийслэлийн иргэд өөр ямар хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой вэ?

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  Хотын дарга сонсож байна 1800-1200 тусгай дугаарын утас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг салбаруудад, Eservice.ulaanbaatar.mn цахим хуудас, “Check my service” гар утасны аппликейшн, Хороо, НМХГ-ын тусгай дугаар, 131200 дугаарт мессэжээр гэх мэт олон эх сурвалжаар өргөдөл, гомдол гаргаж болно.

Бид эдгээр эх сурвалжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргасан өргөдөл, гомдлыг Нийслэлийн дотоод удирдлагын UB ERP системд бүртгэн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаа болон чанарт хяналт тавин ажилладаг.

-Иргэн өөрийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт шийдэгдсэн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Бид өргөдөл, гомдол шийдвэрлэгдсэн даруйд иргэний гар утаст “Таны өргөдлийн хариу гарлаа. Та өргөдлийн хариугаа eservice.ulaanbaatar.mn цахим хуудас болон 1800-1200 утсанд хандаж авна уу” гэсэн бичил зурвас хүргэдэг. Шийдвэрлэсэн өргөдлийн хариуны дэлгэрэнгүйг -ээс харах боломжтой байдаг.
https://eservice.ulaanbaatar.mn/#/complaints энэ хаягаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

 

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших