Нууц мэдээллийн уурхай

“ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

Нийтэлсэн: 2019-10-07 03:18:04

 

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал -Зөрчлийн хууль ба сэтгүүлч багц сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн багш нар, сэтгүүлчдийн эрхийн хамгаалахаар ажиллаж байгаа хуульчид болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд удирдан явуулна. Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 2 давхарт 202 тоотод болно. Монголын Сайтын холбоо Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгууллагатай энэхүү сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Сургалтын үеэр сэтгүүлчид хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжтой. “Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 11 дүгээр сард “Цахим сэтгүүл зүй ба Хүний эрх ” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших