Нууц мэдээллийн уурхай

ТӨРИЙН СОЁРХОЛТ ДУУЧИН Д.БОЛД “440HZ RECORDS”-ЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийтэлсэн: 2019-10-07 03:10:41

 

Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч, дуучин Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхжээ.

Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн үг юм. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.

Тун удахгүй дуучин Д.Болдын шинэ уран бүтээл хүрэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын хэн ч, хаана ч сонсож байгаагүй гайхалтай дуунууд олны хүртээл болно.

Одоогоос 13 жилийн өмнө дуучин Болд өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг хөгжүүлэн олны танил болгосон билээ. Тухайлбал, дуучин Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын уран бүтээлийг сонсдоггүй залуус гэж үгүй. Тэдний дуулсан уран бүтээл болгон нь хит болдог гэдгийг уншигчид андахгүй мэднэ. 

Тэгвэл энэ удаад түүний тэсрэлт  хийж олны танил болгох шинэ уран бүтээлчдийг танилцуулж байна.

Ариунжаргал

Бүжинхлам

Идэрмаа

Ганбилэг

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших