Нууц мэдээллийн уурхай

Хотын Захирагч С.Амарсайхан Налайхын замын ажлын явцыг шалгалаа

Нийтэлсэн: 2019-10-07 01:15:45

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Уг авто замыг  хоёр урсгалтай  дөрвөн эгнээ өргөнтэй, явган хүний болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 80 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. 

Одоогийн байдлаар замын хучилтын ажил  60 хувьтай хийгдэж байна. Мөн Хөлийн голын төмөрбетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын  чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.

Авто замын барилгын ажлыг хоёр ээлжээр 24 цагаар зохион байгуулж, тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Хотын Захирагч С.Амарсайхан шаардлагатай болон нэн түрүүнд шийдвэрлэгдэх асуудал байгаа талаар лавлахад гүйцэтгэгч компаниудын зүгээс зам засварын ажил хэвийн явагдаж байгаа гэлээ.

Налайхын замын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан нээхээр төлөвлөж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших