Нууц мэдээллийн уурхай

“Цахим засаглал” буюу шавхагдашгүй баялгаа монголчууд ашиглаж эхэлнэ

Нийтэлсэн: 2019-10-07 00:44:38

 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт туссан“E-Mongolia” буюу төрийн цахим үйлчилгээний шилжилтийн ажлын хэсгийг Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн захирамжаар байгуулсан.

Монголчуудын хувьд хамгийн их цаг зарцуулдаг, хүнд сурталтай хэмээн олон жилийн турш шүүмжилж ирсэн төрийн үйлчилгээнд бухимдал үүсгэдэг 100 орчим үйлчилгээг хүнээс хамааралгүй, цахим болгоход энэхүү“Цахим засаглал”-ийн гол зорилго чиглэгдэж  буй бөгөөд ирэх 11 дүгээр сараас орон даяар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн бас нэг үр дүн ньтөрийн үйлчилгээтэй холбоотой авлигын асуудлыг нэг мөрцэгцлэх явдал хэмээн Засгийн газар тодорхойлж байгаа юм.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шат дамжлагыг халж, бүрэн цахимжуулан амжилттай үр дүнд хүрсэн цөөн орны нэг бол Эстони. Ялангуяа цахим засаглалыг хөгжүүлэх, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг ард иргэддээ өдөр тутамд шуурхай, үр дүнтэй хүргэх, авлигыг арилгах, цахим засаглалыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог тэгш хангах тал дээр эдүгээ дэлхийд тэргүүлж байгаа улс юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Цахим засаглал”-ын ажлын хэсгийнхэн 2019 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Эстони Улсад ажлын айлчлал хийлээ. УИХ-ын Цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон төр, хувийн хэвшлийн төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд  багтсан юм.

Айлчлалын хүрээндажлын хэсгийнхэн Бүгд Найрамдах Эстони Улсын Монгол, Эстонийн парламентын бүлэг, ЗГХЭГ, Гадаад харилцааны яам, Цахим засаглалын академи, Бүртгэл, мэдээллийн төв, “Цахим- Эстони” мэдээллийн төвийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, цаашид туршлага солилцох, хүний нөөцийг чадавхижуулах, онол, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэн солилцох зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болов. Үүнээс гадна манай үе, үеийн Засгийн газрын боловсруулсан цахим шилжилтийн бүх төслүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх аргачлалд тус ажлын хэсгийнхэн Эстони улстай түншлэхээр болсон.

1,3-хан сая буюу Улаанбаатарчуудтай адил тооны хүн амтай, 1990 онд ЗХУ задрахад бусдаасаа онцгойрох зүйлгүй байсан Эстони улс IT буюу интернэт технологийг хөгжүүлэх “Дижитал Эстони-2020” хөтөлбөрийг анх зарласан 1997 оноос хойшхи 20-иодхон жилийн дотор Европын холбооны старт ап компаниудын гол төв болж чаджээ. Улаанбаатар хот саяхнаас автобусны мөнгөө цахимаар төлж эхэлсэн. Тэгвэл Эстонид аль 10 жилийн өмнө л нийтийн тээврийн тасалбар, ресторанд хоол идсэн төлбөрөө гар утсаараа хийдэг байж. Одоо бүр сайхан болсон. Автомашины зогсоол, авто замын хяналт, байрны төлбөр гээд бараг бүх үйлчилгээг цахимжуулжээ.

Газар доороо баялаггүй, уул уурхайгүй ч гэсэн IT-цахим хөгжил, интернэт, программ хангамж зэрэгт тулгуурлан хэрхэн богино хугацаанд хөгжиж болдогийн тод томруун жишээ нь Эстони Улс гэж дүгнэхэд болно. Эстоничуудын хүртдэг төрийн бүх үйлчилгээ урдаа “е” үсэгтэй. Энэ нь тэдгээр үйлчилгээнүүдийг бүгдийг цахимаар авч болно гэсэн утгатай. Өдөртөө бараг 2000 төрлийн е-үйлчилгээг эстоничууд тогтмол хэрэглэдэг байна.

Засгийн газар нь E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд нь холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээж болдог. E-Tax Board системийг мөн 2000 онд танилцуулж, хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болжээ. Одоо тус улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, хүмүүс татвараа 5 минутанд мэдүүлж, татварын буцаалтаа 5 хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн албан ёсны имэйлтэй болжээ. Энэ имэйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2005 онд л гэхэд иргэд нь  сонгуулиа цахимаар өгсөн дэлхийн анхны орон болсон. Энэ нь манайд хэрэглэдэг “хар машин”-тай харьцуулахааргүй бөгөөд технологийн дэвшил төдийгүй төсөв хэмнэсэн, системийн хувьд дээд зэргээр хамгаалагдсан, тус улсын иргэд дэлхийн хаанаас ч саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Дэлхий нийт мэдээллийн технологиос улам их хамааралтай болж байгаа нь Эстони Улсад улам их боломж олгож байгаа төдийгүй иргэд нь төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй хүртэж хэвшсэн нь хамгийн чухал юм. Учир нь тэдний баялаг оюун ухаандаа байдаг. Баялгийн энэ“уурхай” шавхагдашгүйаж.

Тиймээс Эстони Улсын энэхүү “Цахим засаглал” буюу “шавхагдашгүй баялаг”-ийн төлөвлөлтийг нарийн судалж, Монголд нутагшуулан төрийн бодлого болгох хойшлуулшгүй шаардлага байна. Ингэвэл уул уурхай, байгалийн баялгаас илүү оюуны “шавхагдашгүй уурхай”-гаа ашиглах бас нэг боломж буюу хөгжлийн өөр нэгэн гарц ирээдүйн 25 жилд Монголд бий болно гэсэн үг юм.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших