Нууц мэдээллийн уурхай

Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийтэлсэн: 2019-10-02 01:32:31

 

 

Бүгд найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчдийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өчигдөр /2019.09.30/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Нийслэлийн Өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ХХК-ийн төлөөлөл, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд, БНЧУ-ын Худалдаа, эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим төслүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ямар нөөц боломж байгаа талаар талууд санал солилцов. Мөн айлчлалын бүрэлдэхүүнээр Монголд ирсэн 16 компанийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, энэ үеэрээ “Монгол Улстай худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох боломжууд бий” гэдгийг онцолж хэлсэн юм.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших