Нууц мэдээллийн уурхай

Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөнө

Нийтэлсэн: 2019-10-02 01:00:44

Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ 2019 оны 10-р сарын 2-ны өдөр (Лхагва гарагт) Улаанбаатар хот дахь, Хан-Уул дүүргийн Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг 09:30-10.00 хооронд зохион байгуулна.

Монгол Шуудан Махатма Гандигийн 150 жилийн ойн баярыг тохиолдуулан тусгай дурсгалын шуудангийн марк хэвлэснийг мэдэгдэхэд таатай байна.

Энэтхэг улсын Элчин сайдын яам Монгол Шуудантай хамтран Гандижи-гийн төрсөн өдөр буюу 2019 оны 10-р сарын 2-нд ГХЯ-ны Номин танхимд маркны нээлтийн үйл ажиллагаа хийнэ. Дурсгалын марк гаргах энэхүү үйл ажиллагаа нь манай хоёр найрсаг орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд шинэ алхам болох нь гарцаагүй. Найз нөхдөө, хүчирхийлэлгүй тэмцлийн хүлээн зөвшөөрөгдсөн тэмцэгч, энх тайван, эв найрамдлын элч Махатма Ганди Монгол улсад өндөр нэр хүндтэй эрхэм гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага (хэвлэмэл болон цахим хэлбэр) 10-р сарын 2-ны өдөр болох уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна.  Улаанбаатар хот дахь Хан-Уул дүүргийн Махатма Ганди гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслол (Лхагва гариг) 09:30 цагаас 1000 цаг хүртэл үргэлжилж цайллагаар үргэлжилнэ.

Гадаад харилцааны яамны Номин танхимд Монгол Шуудангийн хэвлэсэн дурсгалын маркийн нээлт 17:30 цагаас эхлэн , хүлээн авалтаар үргэлжилнэ. Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

(О.П. Мийна) Нэгдүгээр Нарийн бичгийн Дарга

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших