Нууц мэдээллийн уурхай

Сайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав

Нийтэлсэн: 2019-10-01 07:07:57

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд болон “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, дөрвөн бөөний дундын цэг,  130 гаруй жижиглэнгийн цэг ажиллаж байна. Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд тус дүүргийн нэгдүгээр хороонд байрлах дундын бөөний цэгийн үйл ажиллагааг шалгаж, борлуулагч нартай уулзлаа.

Одоогийн байдлаар дундын бөөний нэг цэгт 700 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлшний  нөөцтэй байна. Борлуулагчид сайжруулсан түлшний борлуулалт  сайн байгааг дуулгаад, иргэдийн зүгээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй гэдгийг  хэлсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг жижиглэнгийн цэгүүдэд тонн-оор буулгахдаа задгайгаар биш, 25 кг-ын савалгаатай ирүүлж байвал  борлуулагчдын ажил илүү хялбар байх болно гэдгийг учирлалаа. Нийслэлийн удирдлагууд “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд нэгдүгээр хорооны айлуудаар орж, шахмал түлшний хэрэглээний талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны өндөр настан н.Дангаа хэлэхдээ “Сайжруулсан түлш шаталт сайн, бас илчлэгээ удаан хугацаагаар барьж байна. Түүхий нүүрсийг бодвол асах явцдаа хэсэгхэн утаа гарч байгаад, бүрэн шатаад ирэхээрээ утаа гаргахгүй байна” гэв.

Хотын Захирагчийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөцийг дундын бөөний цэгүүдэд нэмэгдүүлж ажиллахыг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших