Нууц мэдээллийн уурхай

Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо

Нийтэлсэн: 2019-10-01 07:07:08

 

Нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” ур чадварын тэмцээн өнөөдөр Авто худалдааны нэгдсэн төвд боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан оролцов. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлэн байдлыг танилцуулах, туршлага солилцох, иргэд олон нийтэд  үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгуиуллагууд  давс, бодис цацдаг төхөөрөмж, тусгай зориулалтын машин техник, багаж хэрэгслүүдээ  дэлгэн үзүүлж, өөр өөрсдийн ажлаа сурталчлан таниулж байв.

“Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол их хотыг цэвэр цэмцгэр байлгах гэж бие сэтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдыг төрийн албан хаагчийн орон сууцанд оруулах, шат дараатай ажлуудыг төлөвлөж нийгмийн асуудалд нь  анхаарч ажиллах болно”  хэмээн  хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Анх удаа зохион байгуулж байгаа Тохижилт үйлчилгээний байгууллагуудын ур чадварын тэмцээнийг  жил болгон хийх аж. Ур чадварын тэмцээнийн нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, хоёрдугаар байранд Улаанбаатар шинэчлэл ХХК, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших