Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Нийтэлсэн: 2019-10-01 06:14:01

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман сарын дотор барьж, хугацаанаас нь хоёр жилийн өмнө стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад хүлээлгэн өгч буй Ж.Батсайхан захиралтай “БАТС-Өргөө” барилга угсралтын компанийн хамт олонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд энэ сайхан эрдмийн өргөө үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг аравдугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 21 дүгээр сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ ажил, сурлагын өндөр амжилт хүсээд хичээлийн шинэ байртай болж байгаад баяр хүргэе” хэмээлээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимуудтайгаар ашиглалтад орж байгаа аж. Энэ хичээлийн жилд 2800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших