Нууц мэдээллийн уурхай

Оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулна

Нийтэлсэн: 2019-10-01 01:53:05

 Оюуны бэрхшээлтэй хүүхдийг биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулна

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны дэмжлэгээр Монголын тусгай олимпын хорооноос хэрэгжүүлж буй оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой Хамтарсан фитнесс хөтөлбөрБаянзүрх дүүрэгт 7 хоног тутам хэрэгжиж байна.

Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын  30-ны өдөр ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд тус хамтарсан фитнесс хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг боллоо. Өдөрлөгт дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Монголын тусгай олимпын хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал Г.Жавзандулам, дүүргийн ерөнхий боловсролын 55 сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл болох 70 гаруй хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхэд багачуудыг хамтрагчид болгож  биеийн тамирын сонирхолтой хичээлд хамруулсан юм. Ингэснээр энгийн хүүхдүүд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү сайн ойлгож, тэднийг ялгаварлан гадуурхах хандлагаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдол билээ.

Иймд та бүхэн тус фитнесс хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд, багачуудаа хамруулах хүсэлтэй байгаа бол Тусгай олимпын хорооны 99053350 дугаартай холбогдоно уу. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших