Нууц мэдээллийн уурхай

Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр тусална

Нийтэлсэн: 2019-10-01 01:20:11

 

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  БНЭУ-д айлчилсан билээ. Тус айлчлалын талаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол  улсад суугаа бүрэн эрхт элчин сайд  Мохеэндер Прат  Сингх  өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга  нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр  Энэтхэгийн ерөнхийлөгч  Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт  байдлыг  хангаж цаашид  Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов.

Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул  ирээдүйд  бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна.

Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын  үеэрээ  терроризмын эсрэг үйл ажиллагаанд  хамтран  идэвхитэй ажиллах тухай   ярилцсан төдийгүй эл  бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.

Улмаар Энэтхэг улсаас Монгол улсруу  зорчих  виза шууд олгох зохицуулалт  хийхийг  талууд  тохиролцсон  аж.

Мөн айлчлалын хамгийн чухал  хамтын ажиллагаа  нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх  үйл ажиллагааг  Энэтхэг  улсын  тал  1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь,  76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх  хүсэлтээ  өгсөн  байна. Учир нь Монгол орон  жилийн 270 өдөр нь  нартай байдаг тул дээрх хүсэлт нь  экологийн хувьд ач холбогдолтой  чухал зүйл  боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол  залуучуудад  олгож  буй  тэтгэлэгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмын сургалтын тэтгэлэг ажээ.

Хоёр орны хооронд зорчих  асуудлаар “Хүннү-Эйр” авиа компаниас Монголоос,  Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг  удахгүй турших юм байна.

Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж  дээр дурьдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх  хэллээ.

Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд  М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны  65 жилийн ой тохионо.  Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших