Нууц мэдээллийн уурхай

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН САЙД АХМЕД АЛЬ САЯЕТЭЙ УУЛЗАВ

Нийтэлсэн: 2019-09-30 02:11:13

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын ЕА-н 74 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Ахмед Аль Саяе-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг салбарт өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар АНЭУ-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд нь ард түмний аж амьдралыг сайжруулахын сацуу хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, Абу-Даби хотноо Монгол Улсын ЭСЯ нээх тухай шийдвэрийн төслийг УИХ-д өргөн барьснаа мэдээлэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан дэмжсээр ирсэн уламжлалыг үргэлжлүүлэх, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Дубай хотноо болох олон улсын ЭКСПО-2020 үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулах талаар ярилцав.

Талууд Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах боломжийг судлахаар тохиров.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших