Нууц мэдээллийн уурхай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ

Нийтэлсэн: 2019-09-27 06:09:37

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн албан ёсны нээлт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим "Сэрсэн тал" аялгуугаар ёслол төгөлдөр эхэллээ. Аялгууг Монгол төрийн үндэсний их найрал, сонифони найрал хөгжимчид, Морин хуурын чуулгын уран бүтээлчид Чингис хааны хөшөөний урд эгшиглүүллээ.

Салбарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж үйл ажиллагааг БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг нээлээ.

БСШУС-ын сайд ЁНДОНПЭРЭНЛЭЙН БААТАРБИЛЭГ:

Эрхэм хүндэт иргэдээ! боловсрол соёл шинжлэх ухаан спортын салбарын ажилтан албан хаагчид, үе үеийн ахмадууд, алдартан гавьяатнуудаа! Намрын налгар энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах  “Нээлттэй өдөрлөг”-ийн хүрээн БСШУСЯ наас зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнөөдөр Монгол Улсын 1,5 сая километр  хавтгай дөрвөлжин нутагт 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй суманд үйл ажиллагаа явуулж буй 1500 цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, ,80 гаруй их дээд сургууль, 90 мянган багш ажилтнууд ажиллаж,  1 сая 100 мянган хүүхэд багачууд, залуус сурч хүмүүжиж байна. Соёл урлагийн 780 байгууллагад 7140 ажиллагсад ажиллаж, жилд давхардсан тоогоор нийт 5 сая гаруй иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Шинжлэх ухааны салбарт 4500 гаруй хүн ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа бүтээн туурвиж байна.  Спортын салбарт төрийн 32 байгууллага, 70 гаруй спорт холбоод, 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж, 4300 гаруй салбарын тамирчид, ажилтан албан хаагчид ажиллаж байна.

Манай улсын нийт төрийн албан хаагчдын 54 хувь буюу 105 мянган албан хаагчид Монгол Улсынхаа иргэдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлчилгээ үзүүлж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, иргэддээ эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлж, ард олныг соён гэгээрүүлэх ажлыг чинхүү сэтгэлээр хийж гүйцэтгэж байна.

Энэ чухал салбарт Монгол Улсын Засгийн газраас үеийн үед байнга анхаарч, ард иргэдийнхээ боловсролын асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч ирсний нэг тод жишээ бол жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувь, МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг энэ салбарт хуваарилж ирснээр харагдана.

“Иргэддээ хүргэж буй бидний үйлчилгээ”-г үргэлж дэмжиж байдагт Та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бүхнийг манай салбар бүрийн хийсэн бүтээн ажлуудтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг урьж байна гэлээ.

 

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших